Өглөө сэрэхэд нар байвч сэтгэлд лав харагдсангүй
Нарны илч над дээр туслаа ч харанхуйг үл тоов
Сэтгэл дэх харанхуйг, түүнийг орлож үл чадав
Гунигтаа дийлдэн буцан нойрсов ч түр зуур
Энэ шалтгаангүй гоморхол ердөө саад тээг
Өөрийн ухамсрын хийж буй мунхаг үйлдэл
Гэхдээ энэ манан бүх л биеэр минь тарчихав
Яаж амьдардаг билээ, яаж уйлдаг билээ
Энэ үүл хаагаад мэдэж чадахгүй байв
Сайхан үгс гаргаж байгаагүй хүнээс хэрцгий үг л сонсохгүй байх жаргал
Сайхан үгс асгарч байдаг хүнээс ямар ч үг сонссон юунд ч хүрэхгүй нөлөөлөлгүй
Мөрөөдөл байгаа
Хэний ч төсөөлөхгүй ирээдүйг зорьсон тул одоо байгаа нь байх ёстой зүйл шиг
Тэр зүйлс аз жаргал тул тэнцвэрээ хадгалахын тулд одоо энд шалтгаангүй бухимдал оршиж буй
Үгс мартагдана
Үгс үүрд сийлэгдэнэ
Үргэлж өөрийгөө барина
Хаяа бодогдохгүй хийчихнэ