Өнгөрсөн, одоо, ирээдүй
Боломж, эрсдэл, хариуцлага
Үнэт зүйл, итгэл, зорилго
Хүсэл, сонирхол, эрэгцүүлэл
Илэрхийлэмж, давтамж, мэдрэмж
Эдгээр нь бид бүхэнд өөр
Заяагдсан, олж авсан
Үрж гээгдүүлсэн, бий болгосон
Тохирох, тохирохгүй
Тохируулах, тохируулахгүй зэрэг
Үйл явдал ялгаатай, харьцуулшгүй
Ач холбогдол өгч байгаа нь чухал
Бас юу чухал гэхийг мэдэхгүй хүмүүс
Үзэн ядахад дургүй
Гомдоход дургүй
Бодоод байхад дургүй
Ярьсаар байхад дургүй
Би зүгээр л дургүй зүйлстэйгээ зууралдах дургүй
Нар мандчихсан байхад одоо яах вэ гэж боддог хүмүүст дуртай
Нарыг буцаахыг оролддог, энэ талаар боддог хүмүүст дургүй
Өөрийгөө хараадаг, бусдыг зүхдэг хүмүүст дургүй
Зүгээр л орхичиход дуртай
Бүх хөгийн зүйлсийг бодолдоо ч оруулахгүй мартчихад дуртай
Нар мандчихсаныг хараад мандсаныг нь харах дуртай
Сөрөг зүйлсэд дургүй
Бас сөрөг зүйлсийн эх үүсвэрт дургүй
Бодохгүй санахгүй байхад дуртай
Хэрвээ миний буруу байх үед өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөөд
Зүгээр л тийм байж гээд өнгөрөх дуртай
Хэрвээ хүлээн зөвшөөрчихөөд байхад дахиад сануулаад байхад дургүй
Дахиад сануулаад байвал би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч чадахгүй
Магадгүй зөрүүд зан нөлөөтэй боловч
Бусдын нөлөөгөөр амьдарч чадахгүй
Тэр чигтээ хэдэн тэрбум хүний нөлөөллөөр амьдарч байна
Тэр бүхэн хариуцлагаа бүрэн дааж чадахгүй
Бас би нэг хэсгийг нь амьдралдаа үүрнэДахиж бодмооргүй байгаа хүмүүсийг би үнэндээ үзэн яддаггүй
Амархан уйддаг хүн тул нэг хүнд бүх сайхан талаа харуулж чадахгүй
Учир шалтгаанаа мэдэхгүй ч тархи нь аль эртээд мэдчихсэн бухимдлаа илэрхийлдэг
Би өөрийнхөө тархины үйл ажиллагааг гүйцэх гэж мэдрэмжээ 7 хоног тасралтгүй ажиллуулдаг