Би гэхдээ гүнзгий мэдрэмжиндээ ороогдоод байж чаддаггүй хүн
Сэтгэл гонсойх, таагүй үйл явдлыг дахиж дурсах битгий хэл оюун санаанаасаа арчаад хаячихдаг хүн
Үнэхээр гомдмоор уйлмаар мэдрэмж авсан ч их зангаасаа болоод гомдоллож, хэн нэгэнд тэр тухай ярьж, хуваалцаж чаддаггүй хүн
Сэтгэлийн тэнхээтэй байхын тулд юу ч болоогүй юм шиг тархиа хоослоод, өөрийгөө зөвтгөөд, өөртөө гэмшиж, шаналахгүйгээр бүхнийг даваад гардаг хүн
Хэзээ ч өөрийгөө буруу үйлдэл хийхгүй гэдэгт итгэдэг, бүх зүйл надад ямар нэг зүйл өгдөг гэж ойлгож амьдардаг хүн
Өвдөх дургүй болохоор өвдөхгүйн тулд асуудлыг засруулах эсвэл шийдвэрлэх, ямар нэг гаргалгааг хайж явдаг хүн
Мэдрэмжээрээ амьдарч, хүслээрээ хөдөлдөг, дийлдэшгүй их суртахуунтай, хүний алдааг харж явдаг хүн
Мэдрэмжээ сайн нуудаг, сэтгэгдлээ сайн далд хийдэг болохоор миний дургүй хүмүүс өөрт нь дургүйг гадарладагчгүй тийм хүн
Хүний ая эвийг олохдоо сайн ч ая эвийг нь олох шаардлагатай хүмүүстэй удаан хамт байж чаддаггүй хүн
Хэтэрхий зөөлхөн сэтгэлтэй юм шиг санагддаг ч яг үнэндээ хэтэрхий ширүүн, хурц хэл үгтэй, бусдыг захиргааддаг хүн
Үзэл бодол бүр нь үндэслэлтэй, үзэл бодлоо өөрчилж болох ч үндэслэлүүдээ нухацтай тунгаан бодож шийдвэрлэдэг хүн
Аймшигтай ихийг бодож байдаг, бодол бүрдээ дүгнэлт өгч, шүүмжилж, үүнээсээ суралцаж, өөртөө итгэлтэй болж байдаг хүн
Амьдралыг хэтэрхий амархан гэж боддог, гаргалгаа бүр хэтэрхий ойлгомжтой санагддаг, бүхнийг чаддаг гэж боддог хүн
Тийм болохоор л амархан амьдрах нь уйтгартай гэж сэтгээд мэдрэмжээрээ амьдрах нь сонирхолтой санагддаг хүн
Эрх нялуун байдлыг үздэггүй, гомдомтгой, уйланхай хүнд дургүй, сэтгэлийн хатгүй хүнийг тэвчдэггүй хүн
Хайр энэрэлийг хамт байх гэж ойлгодоггүй, итгэл сэтгэлээр хэмжигдэж, үгсээр бус найдвараар тэтгэгддэг гэж үздэг хүн
Би ийм л хүн, миний хандлага ийм л байна.
Би алхам тутамдаа бухимдаж байвал чи арчаагүйн шинж
Би үргэлж юмсын учир шалтгааныг тайлбарлаад байвал чи мэдлэггүйн шинж
Би яриагаа өндөрлөхгүй яриад л байвал чи огт үнэ цэнэгүйн шинж
Гэхдээ ийм биеэ тоосон, хүн ялгаж харьцдаг хүнд хүндэлдэг, биширдэг, уурлаж чаддаггүй, үг хэлж чаддаггүй хүн байдаг
Тэр хүмүүс яг над шиг
Хэзээ ч бууж өгөхгүй
Хэзээ ч өөрийгөө буруутгахгүй
Хэзээ ч миний дэргэд уйлахгүй
Хэзээ ч надад гомдоллохгүй
Хэзээ ч намайг өвтгөхгүй
Миний хэр их зан гаргах тэдэнд хамаагүй
Надад хамаагүй зүйлс тэдэнд бас хамаагүй
Миний мэдрэмжийг хэлүүлэхгүйгээр мэддэг
Миний бодлыг сонсохгүйгээр боддог
Миний чухал зүйлс тэдэнд бас чухал
Миний хүсдэг зүйлс тэдний хийдэг зүйлс
Би тэднээс айдаггүй зүгээр л хүндэлдэг болохоор уурлаж чаддаггүй
Миний хүндлэл их том шалгууртай
Тэгээд тэр хүмүүс тэр шалгуурыг давахгүй үе гэж байгаагүй
Давахгүй үе гэж хэзээ ч байхгүй
Ийм хүмүүс байдаг болохоор л би бусдад нь арчаагүйг нь зоригтой хэлдэг
Арчаагүй гэж боддог хүмүүсийн амьдралд ийм хүндлэмээр хүн огт байгаагүй.