гэрэлгүй өрөө

22 2 0
                                    

4 хананы доторх саарал үүл. Тэнд ингэж бичээстэй.

"Энэ сэтгэл одоо юуг хүсэж байна?"

Дахиад нэг үүл нь мөн саарал өнгөтэй. Түүнд ингэж бичээстэй.

"Энэ сэтгэл юугаар дүүргэгдэх бол?"

Харин тэр 4 хананы гадна орчлон өнгө өнгөөр үзэгдэнэ.

Тэр бүх өнгөний давхцал ердөө тэр 4 хананы дотор бий.

Чадвар ч тэр сэтгэл ч тэр  юу ч байсан тэнцүү байвал зөв ч гэлээ энэ хүн төрөлхтний амьдрал яагаад ч ижил байж болдоггүй шиг боломжгүй биш ч бидэнд гунигтай зүйл.

Би ганцаараа л биш бол, өөр хэн нэгэн оролцчихвол бүтэлгүйтчихдэг үйл явдал.

Хэтэрхий том болохоороо миний сэтгэлд хүрдэггүй шиг.

Хаана ч байсан энэ нам гүн харанхуй бүрэнхий өрөө тухгүй ч хоосон ч сэтгэлд эвтэйхэн.

Тэр бүх утгагүй асуулт ба асуултуудын хариултуудыг дотороо дахин дахин бодож нулимсаа дуслуулах ч ертөнцөөс тусгаарлахыг хүсэх ихэнх үес.

Цаашид амьдрах эсэхэд ч эргэлзүүлэх миний түүх дурсамжууд.

Дэндүү ихээр таних тусам ядаргаатай санагдах би бас чи.

Амар, амархан, амгалан байлгахыг хүсэх хэмжээлшгүй их сэтгэл.

Би зөвхөн аз жаргалыг хүсээгүй.

Би хүсвэл хийж чаддаг тийм мөрөөдлыг бодит болгохыг хүссэн.

Энэ зовлон хэтэрч байгаа мэт боловч гэнэтхэн огт зовоогүй байгаа гэх мэдрэмж төрөх нь өөрийгөө зүсээд өвтгөмөөр санагдтал аймшигтай.

Үсээ тайрч байх даа юу ч бодоогүйгээс өөр өөрөөрөө бахархаж байсан.

Хувцасаа тайлаад гөвж байх даа гэнэт мөрөн дээрээ шивээстэйгээ санав

ТэмдэглэлWhere stories live. Discover now