Хэд гэж сэрснүүдээ санахгүй ч хоцорч байгаагаа л мэдэж байна.
Гэхдээ хамаагүй ээ.
3 өдөр дарааллаад халуурч байна.
Өнөөдрийн өглөө хоолой бүр хөндүүрлэж байна.
Ороолт зүүсэн. Хүндрүүлэхгүйн тулд.
Ханиад ч ихэссэн.
Магадгүй 3 хоног хоол идээгүй нь өвдсөнөөс болсон байх.
Эсвэл хоол идээгүйгээс болж дархлаа муудсан ч юмуу.
Үнэнийг хэлэхэд ядарч байна.
Залхуутай байна.
Үдээс хойш 18:36
Ядарч байна. Бие улам л муудаж байгаа хэрнээ улам л сэргээд байх шиг.
Урвуу хамааралтай физикийн томъёонууд шиг.
Хэлбэлзэл давтамж 2 шиг.
Догдлолдоо өвдөөд ч байх шиг.
Болзол ядаргаатай юм.
Цаг үүрдийн дагалдаастай.