Зүгээр л миний мэдэхгүй зүйлс болчихсон.
Гарт минь баригддагүй
Нүдэнд минь үзэгддэгүй
Чихэнд минь ч сонсогддогүй
Мэдрэмж ч байхгүй
Танихгүй хүн, огтоос үзээгүй зүйлс болчихсон.
Чи нэг анзаар даа
Өмнө нь байсан чи мэддэг байсан
Одоо байгаа нь харин байдаггүй болсон
Ойлгогдохгүй, тэр чигтээ замхарал
Тархи утаагаар дүүрчихсэн, нээгдэхгүй
Хэн нэгэн бус ямар нэгэн зүйл энд
Юуг ч юм юугаар ч юм хамгаалаад
Би ч юм шиг, аль эсвэл түүнийг ч
Төсөөллөөсөө эцэс хүртэл салахгүй
Уг санаа нь алга болчихсон
Утаан дунд замхарчихсан
Хайгаад олдохгүй ээ
Бусдад аа уусчихсан
Согтье! тасарчихъя!
Хаалганы чимээ зүрхний цохилтыг давж чадахгүй
Цагны зүү шөнийн амьсгалыг ч гүйцэж чадахгүй
Ханиад ханиад!
Амаараа амьсгалж өөрийгөө хангах нь эрсдэл
Тэгээд хуурай халуун агаарт бол бүр амиа хорлолт
Гэхдээ амь үхэхгүй ээ
Зүгээр амар тайван салгална
Энд тэндээс ухамсар гаргаж ирэх дээ дүрмээ ч уншина
Хаа газраас хүнийг авчрахдаа соёлыг нь ч судалж таарна
Тийм биз
Үгүй бол хийж байгаагаа боль
Миний үг хууль биш
Гэхдээ миний хувьд хууль
Маргааш нарыг хамт харцгаая
Санавал сарыг ч бас та нар хараарай
Сар миний үзэсгэлэн гоо
Зөвхөн минийх биш байх л даа
Гэхдээ түрхэн ч болов түүнийг бишрээрэй
Тэгээд хэн нэгний 17 жил зовсны мэндийг хүргээрэй!
Аз жаргалтай амьдраг гэж ерөөгөөрэй!
Хүссэн нь биелэх болтугай ч гэж шивнээрэй!
Үлгэрийн гол дүр нь намайг гэж мөн хашхираарай!
Урт удаан наслаг гэж түүн лүү мэхийн ёслоорой!
Эцэст нь сэтгэлээсээ сайхан бүхнийг хүсээрэй!
Гокү шиг боловч энэ чинь би шүү дээ
Хэн нэгний төлөө хэдхэн хором зарцуулахад карма чамд нөлөөлнө.
Маргааш миний өдөр байх болно!