Анх ямар амьдралтай байсан
Дараа нь ямар болсон зэрэг
Тэр үеийн үзэл бодол ч тэр
Өөрчлөгддөггүй хувьсдаггүй байгаасай
Дасан зохицохоос илүүтэй зан чанар
Хэдийд ч хаана ч мөн чанараа гээдэггүй
Ямар байх ёстойгоо мартдаггүй
Үнэлэмжээ бууруулдаггүй
Өрөвдүүлэхээс илүүтэй өрөвдөх сэтгэлтэй
Яг хэлэх гээд байгаа зүйл гэвэл гэр бүл аз жаргалгүй байх, тэр гэр бүлийг элэг бүтэн байгаад нь ханах бус, тэр гэр бүлийг аз жаргалгүй байгаад нь сэтгэл өвдөх. Хэдий өөдрөг байдал сайн ч гэлээ энэ нь амьдрал дахь үнэлэмжийг бууруулж, өөрийн үнэ цэнийг алдагдуулж, үнэт зүйлсийг хүртэл юу ч биш болгоно. Ингээд одоогийн хангалтгүй байдалдаа сэтгэл ханаад байвал амьдрал дээшлэх бус улам л уруудах ба үүндээ ч хэт хурдан дасан зохицон эерэгээр эвлэрнэ. Хамгийн гутамшигтай нь мөрөөдөл, хүсэл зорилго байхгүй болчихно. Ингээд ямар ч утгагүй хэрнээ хүмүүсийн чамаас хүсдэг сайн зөвлөгөө гэгч нь чамайг муутгахаас сайтгах ганц ч зүйл үгүй. Өөрийн бодолтой, өөрийн зарчимтай, үгүй гэж хэлэх зоригтой, бас хүсэж байгаа зүйлээсээ огтхон ч бууж өгөхгүй чөтгөр шиг дайрдаг байх зан чанар чамайг өндөрт өргөнө. Миний нэгээхэн үзэл ч гэлээ хүн болгонд байдаг өмнөөс нь ичдэг нэгэн сэтгэхгүй энэ байлаа.