муур хань

20 2 0
                                    

Би энд байна

Бас л утгагүй амьдрал

Хэн нэгний тоглоом

Өөр нэгнээр сэлбэгдчихдэг

Зовлонтой болохоор хаягдчихдаг

Тавилан минь юм байлгүй

Гайхалтай зүйлтэй учирсангүй

Намайг хүлээн зөвшөөрөх хүн байсангүй

Том болсон хүүхэд

Хүүхэд л шүү дээ

Том хүн биш

Сул дорой байж болно биз дээ

Би туниж сөхөрмөөр байна

Сэтгэлээ тайтгаруулж доторхоо урсгамаар байна

Одоо юу ч хийсэн зүгээр

Маргааш үгүй байсан ч

Маргааш мөрөөдлөө олох ч

Би одоо л бодлоо чөлөөлмөөр байна

Хар дарсан зүүднээсээ сэрмээр байна

Чадахгүйгээ чадаж санаа амаръя

Ирээдүй дэх өөрийгөө төсөөлөөд л

Ганцхан боломж олдох яасан хэцүү гээч

Харин тэр боломжийг олгох атаархмаар амархан

Амьдралаар минь наадаж толгойг минь усалсан

Аз жаргал авчирсангүй гээд зодуулж хөөгдсөн

Зовлонгоо бичихээс өөр зүйл байхгүй юмаа

Яасан ч тайтгарахгүй юм

Энэ их гашуудлыг эцэслэх өдөр ирнэ гэж найдаад л

Уучлаарай бас баярлалаа

ТэмдэглэлWhere stories live. Discover now