04:13
Үүр цайж байна.
Хэдийг татсанаа ч мэдэхгүй нь.
Дээд зовхи татахаа ч болихгүй нь.
Гайхалтай гоё зүйл болох гээд байна.
16:22
Саяхан нойрноосоо сэрлээ.
Аймар унтжээ.
Эхний ЭЕШ ээ өгөхдөө 3 цагийн нойртой байснаа нуух юун.
Саяхан найз гэж байсан хүндээ ингэж дээрэлхүүлнэ гэж санасангүй.
Амьдралд олон төрлийн хүн байх юмаа?
Магадгүй би ч бас нэг төрөл байх.
Эсвэл намайг төрөл төрлөөр хардаг байж ч болох юм.
Бурхан миний талд байдаг болохоор би айдаггүй ээ
Би зөвхөн аймшигтай зүйл бий болоход л дуртай.
Гэхдээ зарим хүмүүс энх тайванг хүсэх юм.
Миний заримдаа хүсдэг шиг
Гэхдээ амьдралд тэсрэлт хэрэгтэй гэж боддог.
Тэгж ч итгэдэг.