Цөхрөл. Үүнийг байнга мэдрэх нь эцэстээ юуг ч утгагүй болгох. Хүчтэй байхын тулд яах ёстойг ийм аргаар олоод авчих. Нулимсаа үзүүлэхгүй шүү. Мухар сүсэг ч бай миний үйлдлийг үгүйсгэсэн нь, боломжгүй гэсэн нь яагаад ч юм гэсгээгдэх. Бухимдлыг хийсгэчихдэг замд тааралдах хүмүүс хэрэгтэй үедээ байнга учрах. Түрхэн сатаарлын ард буруугаа ойлгох ухаан бодолд дүүрэх. Сэтгэл өвтгөсөн ч тэрхүү үйлдэл нь намайг өөрчилж байгаад талархаж барахгүй байх. Дотроо ярилцах үедээ гаргаж чадахгүй шийдлийг яс оноод хэлэх. Тэрхүү үйлдэл нь үргэлж сайн дагавар авчрах нь түүнийг улам алдмааргүй санагдуулах. Дахиж ийм байдал гаргахгүй. Гутамшигтай санагдсан байлаа ч энэ нь болоод өнгөрсөнд ирээдүйд нахихгүй гэдгийг илэрхийлэх. Сар харагдаагүй ч сэтгэл өөрөө тайтгарчихав. Өрөвдүүлэх, өмөөрүүлэхгүйгээр илүү сайн өөрийг олж авч чадахыг харах. Өнөөдрийг авчирсан бүх зүйлсэд талархав.987