悲しい 女の子。

66 3 1
                                    

Гунигтай өдөр. Ганцаардмааргүй байгаа хэрнээ ганцаараа байхыг хүсээд л. Хэн нэгнийг үгүйлээд л. Сэтгэл дэх хоосныг бөглөх зүйл эрээд л. Даан ч хүмүүсийн дутагдлаар улам л ёроолгүй нүх болон хувирна.

14:33

Нөгөө л сааданд. Гэхдээ өнөөдөр хүйтэн салхитай байна. Даарч байна. Огтхон ч тайтгарахгүй нь. Харихыг ч хүсэхгүй нь.

Японд Сакүра дэлгэрчихсэн байналээ. Өөрийн биеээр очиж харах юмсан.

Их унтдаг хүн гунигтай байдаг гэж сонссон юм байна. Магадгүй энэ гуниг намайг үүрд унтуулж ч мэдэх юм.

Нэгэнт хийчихсэн бол үүндээ дасах арга олдоно.

Хэрвээ хүсээгүй үр дүн гарвал буцаах арга олдоно.

Би зугтсан

Би хоцорсон

Хүсээгүй дээ

Хүссэнээ хийсэн

Шантарсан

Зогссон

Физикийн хөдөлгөөнөөр нь харьцуулвал

Цаг хугацаатай жишихээр.

ТэмдэглэлWhere stories live. Discover now