Маргаашийн нар сэтгэл уудлахыг хүлээв
Үүлс хэдий тэнгэрийг бүрхэвч сэтгэлд хур буулгав
Хүссэн бүхнээ авна гэдэг үлгэрт ч гардаггүй
Дайн бүрт ялна гэдэг жинхэнэ ур чадвар, сэтгэлийн тэнхээ
Тэгээд аавыгаа санав
Тэр хэзээд ч бүхнийг мэддэг байсан
Миний бодол санаа, зорилго, хэрхэн зоригждог гээд бүгдийг нь
Миний зөрүүд занг ойлгоод зөрүүдэлдэг
Миний өөрийгөө илэрхийлж чаддаггүйг минь мэдээд бүхнийг үгчлэн асуудаг
Хэзээд хүлээцтэй байж миний шилдэг аав
Зовлонгүй сэтгэлээ нээгээд хэн нэгний харцыг ойлгосон байгаасай гэж хүсэв
Магтаал сайшаалд дассан би үүнээсээ холдохыг огтхон ч хүсэхгүй байв
Бүгд тамхиныхаа утаанд манантчихсанСаяхан юу болсныг хэлж мэдэхгүй зүйл болчихов
Өвдсөн нь би байхад буруутан нь би болов
Ямар ч эргэлзээгүй, тайлбар хэрэгцээгүй
Уйлмаар байв. Хэн нэгний энгэрт өөрийгөө ойлгуулаад уйлмаар байв.Маргааш гайхалтай байх болноо!