өнөөдрийг хар даа
би өвчтэй болжээ
тохиолдол болзол
мэдэхгүй мэдэгдэхгүй
тэвчиж болох ба тэсэх
хязгаар хаа хүрэх
гэрээ санаад уйлах
гашуудал харамслын нулимс
өнгөтэй өнгөгүй бүгдээс
өвдөлт тааврууд
орондоо хөнжлөө нөмрөөд хэвтэх
эм уугаад зовлонгоо нимгэлэх
харимаар байна
хүслийн ертөнцөд
одоогийн хүсэл энэ
өвдмөөргүй байна биш
гэртээ баймаар байна
хүслээ биелүүлэх талбар
би ч чи ч хүслээрээ замчлагдах
хүсэлдээ хөтлөгдөн үхэх
тэр хүсээд зовсон
тэр хүсээгүйд зовсон
тэр зовлонг ч хүсээгүй
тэр шалтгааныг л хүсээгүй
юу нь ч өвдөөгүй
ер нь л өвдөж байна