Жаргалтай, нээлттэй, ирээдүйтэй зүйл
Хэзээ ч хүлээж байгаагүй зүйлээ мэдрэх
Хэзээ ч гардаг гэж бодоогүй үйлдэл харах
Хэзээ ч таамаглаагүй бодлуудыг сонсохБи хүн танихдаа муу юм
Хэзээ ч ойртохгүй гэсэн хүнээсээ холдохгүй
Хэзээ ч орхихгүй гэсэн хүнээсээ зугтаах
Хэтэрхий их хүлээлт ийм болгох ч гэсэн
Хэтэрхий их хүлээлт тийм болгодох байх нь
Хэтэрхий их хүлээлт нь их зүйл хүлээх
Хэтэрхий их хүлээлт нь зүгээр л хүлээхБодол санаа нь миний дотоод сэтгэлд нийцэх
Үг үйлдэл нь миний гадаад зан чанарт таарах
Хэтэрхий төгс санагдах ч төсөөллөөс ангид
Бодитой, төсөөлөгдмөөр, нэвтэрч чадахаар
Бодолтой, ухаантай, хүлээн зөвшөөрөхүйц
Гэхдээ миний үнэлэмж, ойлголтоорЖаргалтай байна.
Тайван байна.
Болоод байна.
Хичээгээд байна.
Тэр ч гэсэн тэмүүлээд байна.Энэ их сэтгэлийн тэнхээ, эдгэрэлт яасан хүчтэй вэ
Үнэхээр буцаж сэргэж, буцаад итгэх зориг гайхалтайХайр бишээ, зүгээр л ууттай ус шиг
Мөн чанараа алдахгүй
Гэхдээ хэзээ ч хатгахгүй
Хэн хэнийгээ зовоож мэдэхгүй
Хэн хэн нь ухамсартай, хүлээцтэй
Би зөрүүд гэхдээ түүнээс бусдад ньЭнэ их мэдрэмж,
Амгалан тайван байдал
Тав тухтай дулаахан мэдрэмж
Өөрийгөө хүндлэх бодол
Үнэ цэнээ ойлгох мөч
Сэтгэлийн хат
Урам зориг ундрах үе
Юу ч бодохгүй амралт
Гомдол шаналлыг тайлах эм
Тэр итгэлтэй үнсэлт
Хуучныг санагдуулах үгс
Хэзээ ч мартаагүй сэтгэлүүд
Анхны бүхнийг зааж өгсөн хүн
Амьдралын минь эрс өөрчлөлтийн үндэс
Хэзээ ч харамсаагүй, харамсахчгүй
Одоо ч хагацахад бэлэн сэтгэл
Ядаргаатай санагдах, холдмооргүй санагдахБүхнийг мартаж чадах ч тэр дунд ганцхан өөрөөсөө нууж чаддаггүй нь тэр байсан.
Дахиад нууж чадахгүй ч мэдрэмжээ үлдээсэн нь хэн хэн нь байсан.
Өмнөх 4 жилийн хугацаа хоосон санагдаж, дурсая гэсэн ч олдоогүй.
Харин 4 жилийн өмнөх мэдрэмж одоо хүртэл яг хэвээрээ дурсагдсаар л ирсэн.
Бодох төдийд тэр догдлол мэдрэгддэг.
Санах төдийд тэр царай нүдэнд үзэгддэг.
Дурсах төдийд тэр үгс чихэнд сонсогддог.
Тэр бид хоёр энэ хугацаанд өчүүхэн ч өөрчлөгдөөгүй байна.
Ярих сэдэв өөрчлөгдсөн ч тэр бид хоёр хэдэн жил хамт амьдарсан хүмүүс шиг нэгнээ мэднэ
Айдасгүй, шархалсан сэтгэлгүй,
Эвлүүлдэг тоглоом шиг биш, хагарсан чулууг буцааж нийлүүлэхэд ямар ч сэвгүй бүтэн болдог шиг