shirane

20 2 0
                                    

Мэдэхгүй юм

Мэдээд ч хэрэггүй зүйлсүүд

Сэтгэлээ тайван байлгамаар байна

Мэдэхгүй байсан нь дээр

Сайн л зүйл биш бол хэрэггүй

Муухай зүйлийг мэдэхгүй байя

Муухай мэдрэмжийг ч тэр

Муухайгаас хол байцгаая

Хүйтнээс ч тэр

Гэхдээ чадахгүй ээ

Зугтаж болох ч

Тийм тэнхэл байхгүй

Худлаа инээд

Худлаа биш байх

Өөрийгөө хуурсан

Хуураагүй байх

Эргэн тойрондоо өөрөөсөө болж асуудал үүсгэх нь ичгэвтэр хэрэг тул

Өөрийгөө өрөвдөлтэй байлгах нь ч тэр муухай зүйлд тооцогдох тул

Аймшигтай юм

Энэ амьдрал өөрөө аймшигтай

Миний хийж чадах зүйлийг мэдэхгүй

Хийж чадахгүй зүйлийг ч тэр адил

Би сайхан биш

Миний өнгөрсөн ч ялгаагүй

Одоо байгаа нь ч тэр

Уйдмаар

Залхмаар

Дургүйцмээр

Сэтгэлд хүрэхгүй өчүүхэн

Аз жаргал хаана ирнэ гэлээ

Хэзээ цагаа товлосон билээ

Мэдэхгүй

Хэн ч мэдэхгүй

Мэдэмхийрч л зүрхэлдэг

Төгсгөл зовлонг эхлэл жаргалтай болзуулаад товлосон цагаа хэлчихмээр байна

Гэхдээ хэзээ үхэх бол

Болзсон цагтаа хүрч амжихгүй бол аз жаргал намайг юу гэх бол

Өөрөө цагаа товлосон ч тэр ирэхгүй

Гагцхүү тэр л хүсвэл ирдэг болзоо

Гутамшигтай юм

ТэмдэглэлWhere stories live. Discover now