хүсдэггүй зүйлс, байгаад нь сэтгэл сэвтдэг тийм зүйлс, байхгүй болчихвол мөн л дассан бие зовоод эхэлдэг, хаяж болдоггүй боловч өөрт хэрэггүй халамж хийгээд эд зүйлс, нөхцөл байдал.
таалагдах хэсэг нь ердөө зуршил болсон тул элдэв илүү хөдөлгөөн, сэтгэлгээ шаарддаггүй, байхгүй хүмүүсээс байгаа гэж сэтгэлээ тайтгаруулж болохоор тийм.
таалагддаггүй тал нь дараа болдог, хугацааг хий өнгөрүүлдэг, ашиг тус огтхон ч хүртдэггүй, өөрийг нь чангааж, зогсоож байдаг, сэтгэхүйн шаардлагаар оршин байлгадаг.
гэвч огтхон ч залхдаггүй.
хэний ч ямар ч зүйр үг, эшлэл хамаа байхгүй.
хэний ч ямар ч сургааль үгс хэрэгцээгүй.
өөртөө итгэлтэй байдал нэг өдөр чамайг сүйрүүлнэ.
сүйрэх өдөр хүртлээ амьдрал чамайг тэтгэнэ.
хүслийн ертөнц
аз жаргалыг хүсдэг тул
аз жаргал нь биелсэн хүслүүдээс бий болдог тул
миний мэдэх амьдралд төрсний зорилго нь энэ
үр удмаа үлдээхийн тулд гэх мэт утгагүй зүйл бол биш
зөв байх гэх зэрэг хийсвэр ухамсрыг хийсгэе
бусдын сэтгэлд тааруулах гэж харьцдаг бус тэдний сэтгэл ханамжтай байгаад аз жаргал хүлээн авдаг тул огтхон ч өөр зүйл биш хэрэг
зөв гэж байхгүй
ердөө төлөвшил
амьдарч ирсэн зам
бусдын хүрээлэл
тэдний нөлөөллийг гаргаж хая
хэзээд ч хүн болгоны доторх өөр байна
чин үнэнг мэдэхгүй цагт баттай зүйл байхгүй
өөрсдөө хараагүй зүйлсийг батлах нь худал ярьсанд харъяалагдах
өөрийн зөв хэмээн зөрүүдлэсэн нь хамгийн гүн ангал руу унах
хэнд ч гай болохгүй байх нь шилдэг төлөвшил
бусдын хэрэгт оролцохгүй байх ч тэр гайхалтай хүмүүжил