Ийм зовиуртай байгаагүй удаж
Сэтгэлд хүрэхгүй, нийцэхгүй
Дахиад илүүг хүсээд байх
Эсвэл угаасаа дутуу байх
Сэтгэл гуйхгүй ээ
Хэдий халамжлах ч бодлыг түгшүүргүй байлгамаар юм
Цаанаасаа л дутуу байна
Хүлээгээд хараад байна
Бүтэн байж чадахгүй бол бүтээмээргүй байна
Бүтэн болгохыг хүсэхгүй байвал бүтэн байсан намайг эргүүлээд тэр байсанд нь аваачаад орхи
Ийм зүйл мэдэрмээргүй байна
Ингэж дутагдаж үзмээргүй байна
Хувь хүн хэвээрээ баймаар байна
Ядаргаатай байна
Дургүй зүйлс хэцүү зүйлс муухайг нь харвал зөндөө зүйл байна
Гэхдээ болж бүтээд байх шиг санагдаад
Тэр мэдрэмжний төлөө уйггүй зүтгээд
Нэгэнт харсан өөрийгөө хэт дайчлаад
Одоо жаахан хойшоо суучихья
Одоо хэсэг харзнаад амарчихья