Үнэндээ юу гээч?
Энэ тэмдэглэлээс хүртэл нуух зүйлстэй болчих юм.
Бүхнийг хүүрнэе гэлээ ч чадахгүй.
Энэ ертөнц дэх үйл явдлыг тоочиж дийлэхгүй.
Тэгээд залхмаар нь бичихээс залхах үеүүдээс залхахгүй.
Би тийм ч мундаг биш
Аа гэхдээ
Хүмүүсийн хувьд мундаг нь байж болно.
Би ердөө бусдаар л үнэлэгдэнэ.
Аа тэгэхлээр
Би хичээх шаардлагагүй байж болно.