2019 он 2 дугаар сарын 17ны өдөр. 13 цаг 34 минут.
Асуудалгүй байж болох, асуудал гэж харахгүй байж болох, жич ярианууд эмзэг сэдэв хөндөхөөс гадна нулимс харамгүй урсах. Үг сонсож сураагүй миний гэм. Магадгүй буруугаа өөрийн төрсөн үйл явдалд мөн хүмүүжүүлэгч хэн хүмүүст тохож болох ч энд гарц бий. Өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх аваас энэ асуудлууд үгүй болох мөн асуудлын гарцыг олох нь зорилго болох. Арай өөртөө дээрдүүлж хэлвэл мөрөөдөлдөө хүрэх замд энэ асуудал болж буй. Замын хажууд удаан үлдэхгүйн тулд анхнаасаа томоотой байх ёстой байсан.Энэ их ховорхон гэгдэх зүйл. Мэдрэмж нь хийсэн хийгээд их занд хөтлөгдсөн нь аливаа шийдвэрт нөлөөлөх бол тав тухыг эрхэмлэн, эрх дураар байх зан нь мөн өөрийгөө илтгэх явдал хэмээн тунхагласан нь өөртөө буруу өгч чаддаггүйн, өөрийн буруу хэмээн хүүрнэж чаддаггүйн илрэл болно. Өөрийн зовлонд ханачихсан хэмээн бодол оловч миний үзэл үнэн биш гэдгийг батлахгүйн адил эсрэгээрээ ч батлагдахгүй. Ердөө миний итгэл болвоос бодит байдал бус. Үнэн байх. Одоо байгаа үнэн зүйлс гутамшигтай. Мартчихаж болох гарцтай. Бас сэтгэл хэн нэгэнд байгаа, тэр нь ихэнх хүмүүсийн сэтгэхүйгээр зөв байгаа нь гайхамшиг.Сул тал, бууж өгөх ганц нөхцөл байдал нь энэ. Харалган зан чанар нь ирээдүйг минь бусниулах бодит байдал бол итгэлээр минь энэ хэнд ч баймгүй амар тайван болоод аз жаргалыг авчирна. Гэвч үнэн хэрэгтээ цаг нь тулаад гайхамшиг үзэгдсэн нь надад ухаарах үгс тээснийг хэлнэ. Тэр замын нэгэн цэгт модон дээр "тэг" гээд биччихсэн нь миний итгэлийн ач бол бодит байдал намайг үзэн ядах болоод гаднаа хатуу хүмүүс олон байдгийг харуулах. Ертөнцийн үнэн ганц бол тэр нь мөн хаана ч гарч ирээгүй, миний туулаагүй аль эсвэл бүр миний төсөөлж ч үзээгүй зүйл байх нь. Санаачилга алга. Үүн дээр санаа тавьж байгаа. Дураараа. Үүнийг засаж болно гэж үзэж байгаа тул цаг хугацаа хариуг харуулна. Зөрүүд. Энэ хамгийн хэцүү нь. Хий хоосон чанартайгаас гадна, ухаан санаагаа эрүүл байлгавал хамгийн амархан нь болж мэднэ. Тиймээс тайван, нухацтай байх тал дээр хичээж байгаа нь өдийг хүртэл хүмүүсийн гайхшралыг төүүлж чадсан. Итгэл. Хариуцлаггүйгээс гадна үл тоомжирлосон байр суурийг үзэн яддагтай холбоотой байж мэдэх. Өөрийгөө дотогшоо зан чанартай гэж итгүүлсэн нь нөгөө талаас худал хуурмагийн туйл болгож мэдэх. Олонхийн буруу гэх үзлийг өөртөө тусгасан нь далдуур байдагтай мөн холбоотой. Залхуурал. Үүнийг өөрийгөө ялан дийлж чаддаггүй гэж ойлгож болох. Гэвч хичээж үзээгүй. Өөрийн сэтгэл санааг удирдаж чаддаггүй тул тэр чигээр нь цаг хугацааг алхуулчихдаг. Ямар ч үед түүнтэй эн зэрэгцэж аль болох гүйцэж түрүүлэх шаардлагатай. Бүгд уялдаа холбоотойгоос гадна бүгд сайжирч байж дээрдэх нөхцөл байдал. Хайранд хэтэрхий эмзэг тул нулимсаа хэд харуулсан. Өөр зүйл дээр хамгийн их итгэлтэй байдаг ч энэ удаад итгэлээ алдчихаад байна. Зориг гаргалаа ч хариуцлагаас айж байна. Тав тух хаана ч алга. Тиймээс мөр цэх, хүчтэй байж эд бүгдийг даван туулах гарц байна. Аль болох амар амгаланг сайхан замаар туулна. Хувьсаж чадах, тэвчиж чадах өөрийгөө ухамсраасаа хайж байна. Илэрц олдсонгүй ч шинээр бий болгох болно. Бичсэн, илэрхийлсэн тул сар, нар, дэлхий, итгэл, сэтгэл санаа тэдгээрт чиглэнэ гэдэгт, намайг дагуулж гайхалтай нэгэнд хүрэх болно гэдэгт цаг хугацаанд даатгаад амьдарч эхлэв. Харамслыг бүр мөсөн хаяхгүйгээр өөртөө тээж чадна гээд алдаагаа ингээд ойлгох болно гэдгээ ирээдүйд тангараглав. Нэгэнт өнгөрсөн зүйл боловч хэн хэн нь өөрийн буруугаа үүрч сурах, туйлшрахгүй байхыг хүсэв.
14 цаг 20 минут.