uya

32 1 0
                                    

Хэн нэгний хэлснээр амьдрахыг үл хүснэ
Үйлдэл үг бүрийг минь хянахыг үл тэвчинэ
Нар дэлхийг тойрч байгаа цагт бүхнийг эдэлнэ
Төөрөг тавилан ийм байгаа цагт арга үгүй
Хязгаарлагдмал орчноос үүрд мөнх зугтана
Харуусал харамсал сэтгэлд үргэлж оршино
Ханахгүй цадахгүй дуусашгүй хүсэл
Ямар ч халамжгүй аз жаргалгүй байдал
Залхаж байна
Энүүхэн бухимдлуудаас хол баймаар байна
Болохгүй зүйл хийснээ ойлгов
Буруу зүйл гэдгийг ухаарав
Хийсэн хойноо л ясандаа тултал ухаарав
Хийгээгүй бол зөв гэх туйлыг үл анзаарах байв
Сөрөг зүйлсээс хол байя
Сөрөг бүхнийг өөрөөсөө холдуулья.

ТэмдэглэлWhere stories live. Discover now