Зорилго гол зүйл нь хэмээж
Хүсэл тэмүүлэл ч ялгаагүй гэнэ
Тэгээд зүгээр хүсэх өөр биз
Таашаалын төлөөх шунал биз
Зорилго өөрөө шунал байж
Хүрч чадаагүй нь зөв байж
Шулмын замаас татсан хэрэг
Бууж өгсөн нь зүгээр хэрэг
Зөв бурууг хэн ч ялгахгүй шүү
Бодол сэтгэл анхдагч түүх л мэднэ
Тэгээд үр дүн бас аймар шүү
Атаархал магтаал доромжлол гээд
Бүх талаас өөр бас хэд зууны налуу хазайсан өнцгүүдээс харах хэдэн тэрбум хүмүүс
Гайхах их мэдэх гээд таашаалтай бас ядаргаатай
Нойр нойргүйдэл хоёр туйл болохоороо хөгийн
Хэвийн хэмжээ ч гэсэн илүү биш дутуу биш хэцүү
Нормал саарал уг нь гоё гэхдээ чамд юу ч мэдрэгдэхгүй
Амьд байгаагаа ч мэдрэхгүй харамсалтай хэрэг
Хамгийн хөгийн нь чи өөрөө чиний үзэл өөрөө
Ухамсар чамд заяасан бол аз дайрч чи бурхны хүүхэд
Хэрэв үгүй бол уучлаарай чамайг дурсах шалтаг алга
Үзлээ тулгах нь ёс суртахуунгүй хэрэг ч ил байлгах нь зүйтэй
Чамайг мэддэг хүн олон байвал асуудлыг чинь шалгаах хүн олдохгүй
Чамайг мэддэг хүн олон байвал бухимдах шаардлага цаашид гарахгүй
Зүгээр мэдрэмж
Хамгийн аймар нь энэ мэдрэхүйнүүд
Тэгээл мэдрэлийн системээр явсан мэдээллийг яаж хүлээж авдаг тухай рефлекс чинь
Харагдаж буйг хараад сэтгэл хөдлөх, дургүйцэх зэрэг
Үнэртэж буйг үнэртээд арааны шүлс асгарах хийгээд огих
Сонсогдож буйг сонсоод тайвшрах болон сэргэх гэх мэт
Амтагдаж буйг амтлаад дур нэмэгдэх бас цатгалдах гээд
Баригдаж буйг бариад хүлээн авч буй ямар ч шинж чанарууд
Тэгээд
Мэдрэгдэж буйг мэдрээд дурлах эсвэл залхах нь
Бодол дотор яаж орж, яаж суулгагдаж, яаж хаяглагдаж байгаагаар хүнийг дүрсэлдэг ямар ч давхцал байхгүйгээр илэрхийлэгддэг хүнийг бусдаас нь ялгаж болох ганц зүйл.
Илтгэгч зүйл
Хүнийг таних гол асуулт
Асуулт гэхээс илүү ноогдвор
Магадгүй бүр солонгын өнгөнүүд
Тэгээд ертөнцийн үнэн дэх жишээ бодлогууд
Амьд байгаагаа мэдэрч байгаарай
Хаяа даа цахилгааны утсанд хүрч бай, халуун ууранд гараа ойртуул, борооны дараах тогтсон усан дээгүүр алх, машин замаар хар хурдаараа гүй, мөсөн дээгүүр халтираад бүдэрч уна, гараа зүсэж цусаа амтлаж үз, зодуулаад хөхөрсөн газруудаа тэмтэрч мэдэр, мансуур, согт, тэгээд сүүлд нь амьсгалаа хураахгүй байх гээд хичээгээрэй. Бүх шуналаа гүйцээсэн ч гэлээ хичээгээрэй. Бусад нь чамайг амьсгалаа хураачихвал магадгүй дагаад явчихаж мэднэ. Тэгээд чиний шунал амьсгал хураахад чинь тусласнаас, өөр юунд ч зориулагдаагүйг нь магадгүй үүний бүр дараа сонирхвол бурхнаас лавлаж асуун үүнийг тодотгоорой.
YOU ARE READING
Тэмдэглэл
Документальная прозаMy impression. Миний амьдралаас олж авсан сэтгэгдлүүд.