Мэдлэг

23 0 0
                                    

Мэдлэг боловсролгүй нийгэмд байж үзэв
Ядаргаатай, зовлонтой, хөгийн байв
Өөрийгөө дарж мэдэхгүй хүмүүс байв
Би төвтэй, биеэ тоосон өөдгүй хүмүүс байв
Сэтгэлийн зовлонг нь хуваалцаж мэдэхгүй
Хүний оронд өөрийгөө тавьж мэдэхгүй
Хайрлах энэрэх сэтгэл нь хаанаа ч хүрэхгүй
Тийм л адгийн сэтгэхүйтэй арчаагүй
Наадхыг бодохоос цаадхыг тунгаахгүй
Худал мэдэмхийрэгч, худал дүр эсгэгчид
Аймар хүмүүс, айхтар хүмүүс байв
Нар хэзээ мандахыг би өөрөө шийднэ
Намайг хэн гэдгийг би өөрөө мэднэ
Хэнтэй нь дүйцэж хэн нь мунхаг гэдгийг
Хэнийг нь хэрэггүй гэж хэн нь хэрэгтэйг
Би мэдэхээс тэд тунгааж дийлэхгүй байв
Мэдлэг боловсролийн ялгааг үзэв
Ямар их доромжлол худал магтаал хэлэв
Ийм нийгмийг үзэж тунгааж харж мэдрэв
Хайрлах энэрэх сэтгэлгүй хүн чанаргүй
Идэж уухаас өөр бодолгүй баадаг шидтэй
Тэндээ үлдэхээс цааш дийлэхгүй хүмүүс
Яаж амьдрах зэрэг зорилгогүй хүмүүс
Хийж бүтээх зүйлгүй нийгмийн хог шаар
Тэдний нар мандсан ч хаашаа ч хүрэхгүй
Чадахгүй, мэдэхгүй, хүлээж авахгүй
Мэдлэг боловсрол ердөө баримт биш
Мэдлэг боловсрол нь хайрлах сэтгэл
Түүнийхээ хирээр хэрэгтэй хэрэггүйг ялгах
Утга учрыг ойлгох танин мэдэх хэмжүүр
Амьдралын чухлыг анзаарсан ч
Юу эрдэнэ гэдгийг мэдсэн ч
Яаж мацахыг ойлгож авсан ч
Хэзээ ч өөрчлөгдөхгүй нийгэм
Дараагийн зуун
Түүний дараагийн зуун
Бүр дараагийн зуунд арилах өвчин
Гоё хувцаслах
Гоё харагдах
Гоё байх
Гоё байлгах
Энэ нь үл хүндэтгэл, мэдлэггүйн тэмдэг
Мэддэгээ мэддэг байх
Мэддэггүйгээ мэддэг байх
Энэ үед их занг илэрхийлж болно
Энэ нь асар их мэдлэг
Мэдлэгийн талаар ойлголтгүй, үүнд ач холбогдол өгдөггүй, мэдлэгийг хүсдэггүй, мэдэхийн төлөө чармайдаггүй, мэдлэгийг үл хайхарсан хүмүүсийг үзэн ядав.
Энэ хүмүүс хэзээ нэгэн цагт ухаараасай.
Бас эдгээр хүн дүрстнүүдээс хол байхыг хамгийн ихээр хүсэвчлэв.
Миний нар тэднийг сохруулав.

ТэмдэглэлWhere stories live. Discover now