Амар амгаланг амсаж хайрлах
Хайр энэрэлийг мэдэрч үзэх
Аз завшаан дутаж, хүсэл сэтгэл үгүйдэж
Энэ бүхнийг илгээжээ.
Миний мэдэхээр тэнэг хүмүүс
Хөндлөнгөөс нөхцөл байдлаа харж чадахгүй
Нөгөө хүний өнцгөөс бодож сэтгэж чадахгүй
Гүүрийг дээгүүр нь биш хажуугаар нь гаталдаг
Гаталж гарахдаа норсон хувцасаа төлүүлдэг
Төлүүлэхдээ тэгэх ёстой гэж гүн итгэдэг
Шударга байх нь тэнэг хүмүүст заяадаггүй хувь завшаан
Шударга байх нь тэнэг хүмүүсийг бусдад лай болохоос хамгаалж хашсан хаалт
Шударга байх нь тэнэг хүмүүсээр дүүрсэн нийгэмд тунаж үлдэх ганц арга зам
Шударга биш бол тэр хүн тэнэг.
Би дөнгөж 20 жил амьдрахдаа дэндүү их зүйл үзсэн
Хөгшидийн хашир зан миний хаширыг гүйцэхгүй
Тэднээс олон хүмүүстэй таарч, тохирч, салж, хагацаж үзсэн
Тэдний мэдэх хүмүүс өдийд улам боловсорчихсон
Гэхдээ би тарчиг өсөөгүй тулдаа хүн шиг хүн хэвээрээ
Хүн идэх хоолгүй өсөхөд идэх хоол өөрөө ирдэггүйг мэдэж авах ч
Идэх хоолыг бусдаас булааж болдоггүйг идэх хоолтой өссөн хүн л мэднэ
Зүгээр л тэнэг хүмүүс, өөр хэлэх үг надад алга
Ядуу хүн гэж ялгаварладаггүй байсан.
Ядуу гэж нэрлэгдэх хүмүүс нь миний идэж үзээгүй чихрийг өдөр болгон хүүхдэдээ авч өгдөг байсан.
Ядуу гэж нэрлэгдэх хүмүүс нь өдөр болгон зугаалж, салхинд гарч, амттай зүйл идэж, архи уудаг байсан.
Дунджаас дээгүүр гэх тодотголтой амьдрахдаа би хэзээ ч дэлгүүрээс хүссэн чихрээ авч үзээгүй.
Өндөр цалинтай аавтай гэж бодохдоо би хэзээ ч найзуудтайгаа зугаалж, оройтож, мөнгө асууж үзээгүй.
Баян тансаг амьдралтай гэж хэлүүлэхдээ би хэзээ ч мөнгөөр бүхнийг болгоно гэж сэтгэж үзээгүй.
Ядуу гэж нэрлэгдэх хүмүүс нь миний үзээгүй бүхнийг бүгдийг нь үзчихсэн байсан.
Ядуу гэж ялгаварладаггүй байсан ч өөрийгөө хамгаалахын тулд, бусдад өөрийнхөө зүйлсийг алдахгүйн тулд, амар амгалан амьдралаа эвдэхгүйн тулд
Ядуу гэж ялгаварлаж болгоомжтой, бодолтой, хамгаалалттай харьцах шаардлагатай болсон.
Яг л зэрлэг араатан шиг хүмүүс.
Миний ухамсар надад байдагт талархаж, энэ араатангууд дунд хэрхэн амьд үлдэхээ бодож сэтгэж буй энэ өдрүүд там шиг санагдаж
Тэдний ухамсрыг олж өгөх гэж хичээж явсан өдрүүд хамгийн том тэнэглэл шиг бүтэшгүй, боломжгүй зүйл байсныг мэдэж
Амь насаа алдалгүй, эд хөрөнгөөр хохирч үлдсэндээ баярын нулимс унагаж, нээлттэй энэ сэтгэл айдастай болж
Нийгэм өөрөө ямар тэнэглэлийг бий болгож байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрч буй энэ үед хүн шиг хүн энд байгааг тэмдэглэж үлдээе.