Сакүра

512 22 2
                                    

Зарим хүмүүс зарим зүйлийг бодогдуулдаг бол ганц нэг хүн гол асуудлыг минь шийдээд өгчих юм.

Өнгөрсөнд харамсаж байна.

Тэгээд ирээдүйлүүгээ явж чадахгүй байна.

Би уйлаад байна.

Нулимс гарахгүй байгаа ч сэтгэл минь хорт хавдраас болж өнөө маргаашгүй ажиллагаагүй болчихгээд байна.

Урагдсан обойтой дээр нь газрын зураг наасан хана, ширээн дээрх дүүрэн номнуудаас өөрийн бичвэрийг илүүд үзсэн байдал.

Хэрвээ торон хаалт байгаагүй бол хэзээ ч одоогийн хүсэлдээ ташуурахгүй байсан юм, энэ тэдний алдаа.

Ердөө алдаанаас төрсөн адгийн амьтан.

Тэгээд алдсаар байсан амьдралын бүрэн шалгалтын явцад ухаарахаа ухаарч эргэлзэж буй эцэг эх мөн хариуг нь эртнээс "0" гэж таамаглаж мэдэх ганц охин нь.

Магадгүй зөрүүд зан миний төрсөн жилээс, ордоос, өдрөөс, цагаас, минутаас шалтгаалсан байх.

Бас үүнээс болж ивээсэн бурхан минь надад үнэнч.

Чөтгөр надад дургүй байх.

Жаргалтайг минь харж атаархах ч тамд ирээд яахыг нь бодоод айдаг байх.

Эсвэл надад хайртай байх.

Тамд ирж гунихрахыг нь үзмээргүй байгаа тул үхлийн талаарх бодлыг минь мартуулчихдаг байх.

Гэхдээ би чөтгөрийг царайлаг байгаасай гэж хүсэх юм яалтай билээ.

Үүрд мөнх гэдэг үг юунд байдаг юм. Тоо дуусч болно гэж ч үзэж болно.

Ерөөсөө хийж чадахгүй юм алга.

ТэмдэглэлWhere stories live. Discover now