2018'03'17 Бямба гараг

150 10 3
                                    

Нойр хүрч байна. Өдөржин салхинд гарч зугаацацгаасан. Хоолойгоо сөөтөл инээлдэж баярлацгаасан. Тэдний сэтгэлийг сэвтээчихгүй гэсэндээ алхам тутамд л санаагаа зовоох юм. Гэхдээ үр дүн нь сайхан байна. Би өөрөө ч сайхан байна. Авсан зурагнуудаа дараа нь харж инээнэ шоолно. Үнэхээр хөгжилтэй байлаа. Автобусны буудал руу хэдэн км алхасныг мэдэхгүй ч ангиараа болохоор сайхан байсан. Нар жаргаж, одод бүрхсэн шөнө машин зам даган алхаж байсан ч бид хамтдаа байсан болохоор өчүүхэн ч айдас төрөөгүй. Гайхалтай цаг хугацаа юм. Юугаар ч нөхөгдөхгүй.

ТэмдэглэлWhere stories live. Discover now