Hurt & pain

90 6 0
                                    

Өвдөөд байна.

Ер нь ямар ч өвдөлт байсан ядаргаатай юм.

Яагаад өвдөөд байгаагаа ойлгохгүй, яавал өвдөхөө болихоо ч мэдэхгүй нь.

Сэтгэлээ онгойтол уйлчихмаар байна.

Гэхдээ сул доройгоо хэнд ч харуулмааргүй байна.

Байнгын давтамжтай энэ сэтгэл гутралд сүүлдээ дасчихаж.

Урмын үгсээр тэтгэж, тайвшруулах хүнгүй болохоор ертөнц хяслантай санагдаж байна.

Яагаад бухимдлыг минь үл тоогоод, нулимсыг минь арчаад өгөх нэгэн байдаггүй юм бэ?

Би хичээсэн.

Тэвчээрээ марттал, нулимсаа үерлэтэл өөрийгөө барьсан.

Гэхдээ энэ миний бодсон шиг байгаагүй.

Дахиж уйлахгүй.

Өөртөө амлая.

Нулимсаа хэн нэгний хажууд урсгахгүй.

Бүр хэзээ ч.

Өмнө нь эмзэглэж хүлээн авдаг байсан хүмүүсийн нэг нь одоо миний биед санаа зовж байгааг харвал хүн чанартай хүн нэг үлдэж.

Сургуулийнхаа захиралд "хүүхдүүд гадуурхдаг, би энэ ангид сурмааргүй байна" гэж хэлээд энгэрт нь уйлж байснаа санахаар одоо ч гэсэн юу ч өөрчлөгдөөгүй юм шиг.

Цийлэгнэсэн нулимсаа буцаагаад ширгээчихдэг болсноо анзаарвал бардам зан хэт их суучихсан бололтой.

Шөнийн 00:53.

Сэтгэл цаанаа л нэг хоосон байна.

Юугаар ч дүүргэх гэсэн тоос шиг салхинд замхарчихаад байна.

Магадгүй намайг гэх үнэнч хэн ч байхгүй болсон цагт энэ ертөнцийн нууцыг олж чадах байх.

Одоо унтья даа.

Энэ бүхний дараа миний хүлээсэн хэн нэгэн ирнэ гэдэгт итгэдэг.

Итгэсээр ч байх болно.

ТэмдэглэлWhere stories live. Discover now