japanese beat

40 1 0
                                    


Өглөөний нар туслаа ч ийм гунигтай байх хэрэгтэй байсан гэж үү?

Зүгээр л дотроос минь хатгаад байхад сайхан байсан юмуу?

Одоо ч тэр больж үз.

Үнэндээ ганцаараа баймаар байна.

Гэхдээ ганцаараа байхыг үзэн ядаад байна.

Хүсч байгаагаа үзэн ядаад л.

Даан ч би бороог хүсч байна.

Сэтгэлд байгаа бүгдийг нь дэвтэж урстал орох бороог үгүйлж байна.

Хүн бүрийн мөн чанарыг ойлгож байгаа болохоор түлхмээр санагдаад байх юм

Харин мөн чанар нь ил тэр л зүйлсийг өөртөө дасгачих юмсан.

Намайг унахаар түшээд аваарай

Түшихгүй бол тэр чигтээ булагдчихаж мэдэх нь

Эсвэл булагдсан хойно намайг эрээд олоод татаж авч амьдруулах юмуу?

Болдог бол тэгээрэй

Биеэ ч дийлэхгүй нь

Тэгээд намайг үүрээд амьдраарай

Нуруун дээр чинь үүрд зүүгдээд явсан ч би унахгүй

Чамайг унахад би ч бас унаж таарна

Намайг арчаагүй амиа бодсон гэж битгий бодоорой

Миний бичиж байгаа энэ болохоос тэр цаг үе л үнэнийг илчилнэ.

Цаг хугацаатай хуйвалдаж чадаач.

Чадсан ч чамайг гуниг бүрхэх биз.

ТэмдэглэлWhere stories live. Discover now