Цаг явсаар л байна
Харин миний мэдрэхүй их өөрчлөгдөх юм
Тогтмол цагийн хурдтай харьцуулахад тэр
Зүрхний цохилт шиг ихэсч, буурах юм
Мэдрэмж гол буруутан нь
Аль эсвэл сэтгэл хөдлөл
Угаасаа л нэг зүйл
Шалтаг нь ердөө мэдрэмж
Секундын зүүг хэрхэн ажиж байснаа санаж байна
Тэр аймшигтай шөнө мэдрэмжээ сийлэн үлдээв
Удаан байсан.
Хурдан мэт байсан.
Бүх зүйл хормын төдийд өнгөрч байгаа юм шиг байсан атлаа цаг мөлхөж байсан.
Бодит байдал хэтэрхий сул дорой санагдсан.
Бас одоо ч тэр удаан санагдаж байгаа хэрнээ цаг хугацаа гүйж байна.