Мэдэхгүй мэдэхгүй
Таамаглаж байгаагүй анзаараагүй сэдэв
Ухаж ойлгоогүй хэний ч зүрхлэж хариулахааргүй асуулт
Хүн бүр нартай зэрэгцэн босохгүй бол амьдрал үрэгдэнэ
Хүн бүр дуртайгаа бус хэрэгтэйгээ ашиглахгүй бол амьдрал богиносоно
Хүн бүр анхаарал сэрэмжтэй байхгүй бол одоо ч амьдралаа дуусгаж болно
Хүн бүр хэр удаан амьдрахаа өөрсдөө сонгож болдоггүй
Хүн бүр амьд явахын тулд хичээж чадна эсвэл зүгээр л амьд байхаас бууж өгнө
Нар байхгүй болсон ч хүн бүр наргүйгээс болж үхэхгүй
Дэлхий сүйрсэн ч бүх буруу дэлхийд бус бидэнд шингэнэ
Хүн үхэхэд үзлийн бие нь газарт үлддэг тул бидний сэтгэлд гуниг хурдаг биз.
Хэрэв юу ч үгүй оргүй хоосон эндээс хальдаг бол хэн ч түүнийг дурсахгүй биз.
Орилолдоон
Хашхиралдаан
Асгарах нулимс
Салганан чичрэх бие
Найдварын гэрэл гуйн сөхөрч буй харц
Зүгээр л санаандгүй зүйлс гайхамшиг авчирдаг ч мөн адил хэмжээний харуусал шаналлыг тээдэг тул хувь тавилан байдаг байх.