2018'7'17
Хүн төрөлхтний гэрэл унтрахад
Чийдэнтэй нь гэрэлээ асааж
Сайн гэрэлтэй нь хол явж
Нөөц ихтэй нь удаан амьдарна
Яаж ч тэнцвэржихгүй байдал
Хөгийн биз
Дэлхий өөрөө давхарга
Тиймээс
Давхраажилтаас зугтаж чадахгүй
Чиний сэтгэл ханах цэг
Миний сэтгэл дүүрэх үе
Шал өөр, тэс ондоо
Тэгэхлээр
Бусадтай харьцуулвал зовно
Барьцамтгай хүмүүс тийм
Normal гэж байхгүй
Ихэвчлэн гэж бий
Нийгэм өөрөө муухай
Хүмүүсийг ялгаварладаг
Normal аас доогуур гэж гадуурхадаг
Normal аас дээгүүр гэж хүндэтгэдэг
Normal гэхээр нь үл тооцгоодог
Хөгийн биз
Өөрсдөө онцгойрохын хүслэн
Амиа бодохын туйлууд
Цор ганц байхын шуналтан
Тэгээд яах юм
Ихэнх нь таална
Тэр нь дээшлэнэ
Сонгогдсон нь таална
Тэр нь өргөгдөнө
Хөгийн биз
Энэ нийгэм өөрөө хог шаар
Тэгснээ ардчилснаас илүүг сэтгэж чадахгүй
Сэтгэсэн нь Ленины бишрэгчдэд үгүйсгэгдэнэ
Бүр хөгийн биз
Хүн төрөлхтөн хүмүүжээсэй
Над шиг хүмүүс газрын гаваар ороосой
Тэгээд цөөхөн нь бүгдийг чадаасай
Бурхан тэднийг үүрд ивээгээсэй