Тэр надад зөвлөсөн
Би туршаад үзье гэсэн
Хоёр гурав орчим сорсон
Тэгээд бие бадаарч эхэлсэн
Толгой эргээд төвлөрчихсөн
Зүгээр л дургүй хүрсэн
Бачимдаж уур хүрч байсан
Зүүдэндээ төсөөлөлдөө явсан
Хэсэгхэн хугацаанд сэргэх ч
Өршөөлгүй мэт гунигтай
Нөлөөлөл багассан ч ядрах
Огтхон ч дуршил байхгүй
Ойлголт ажиллагаа маш муу
Харамсал юм шиг нэг тийм
Болохгүй зүйлсийг болгоод л
Яагаад ч юм тохиолдчихоод л
Ганц хаалга нь тэр л байж
Чадахгүй зүйл гэж эс байх
Айх зүйлгүй, хүчлэх шаардлагагүй
Надад итгээрэй, амьдралд, ирээдүйд ч тэр
Муудсан мах, маргаашийн шалгалт
Бие тавгүй, сэтгэл хэвийн бус
Дуусдаггүй нойр, ажилладаггүй тархи
Энэ бүхний дараах гайхалтай тохиол
Хүлээлт, хүлээлт, хүлээлт,
Хүлээсээр байв
Тэгээд хүүрнэе!