Хүссэнээ хийхээс өөр зүйл боддоггүй хүн
Хүслээ хясаад зөвийг тархиндаа дүүргэчихэж.
Магадгүй хамгийн их хүссэнээсээ няцахгүй
Хамгийн жаргалтай газраа тогтох гэж
Бүхний тэнцвэрийг тэр чигт нь барих гэж
Зөвийн туйлыг одоохондоо суулгачих гэж
Дахиад зовохгүй, дахиад алдахгүй, дахиад өвдөхгүй, дахиад даарахгүй, дахиад ядрахгүй, дахиад цөхрөхгүй, дахиад уйлахгүй, дахиад гашуудахгүй, дахиад бүдрэхгүй, дахиад тусламж эрэхгүй, дахиад өлсөхгүй, дахиад цангахгүй, дахиад эмнэлэг явахгүй, дахиад ганцаардахгүй, дахиад гуниглахгүй, дахиад үхэхийг хүсэхгүй, дахиад буруудахгүй, дахиад муугаар хэлүүлэхгүй, дахиад зүрхээ өвтгөхгүй, дахиад хоосон мэдрэмж авахгүй, дахиад доромжлуулахгүй, дахиад өвдөг сөгдөхгүй, дахиад эм уухгүй, дахиад гэмтэхгүйн тулд
Одоохондоо жаахан тэсчихье
Түрхэндээ сэтгэлээ умартчихъя
Тэгэсгээд болно, дасна, сурна
Амьдрал дахиж олдохгүй
Бас энэ өөртэйгөө дахиж амьдрахгүй
Ийм өөрийгөө дахиж бүтээхгүй
Тийм ирээдүй дахиж мөрөөдөгдөхгүй
Асар их хүсэл тэмүүлэл, чадна гэсэн итгэл, айдасгүй ирээдүй яг л эцэс хязгааргүй далай шиг цэлэлзэн харагдаж байгаа энэ цаг мөчид
Зөв байх сонголтыг одоо л хийе
Нэгэнт л бүгд мартагдан арилж одохоос хойш
Энэ хэсэгхэн мэдрэмж тэгэсгээд алга болно
Бүгдийг нь уучлаад тэнд нь үлдээчихье
Тэндээсээ битгий ойртог
Тэндээсээ цааш явцгааг
Хүний мөн чанар танигдах цагт тэндээ бодол, сэтгэлтэй минь ширгэн алга болог
Нар жаргасан ч маргааш нь дахиад мандана
Сар шөнө үзэгдэвч өглөө дахиад л бүдгэрнэ
Зовлон, цөхрөл ингээд дуусгавар болог!