long time after

31 2 0
                                    

Гэнэт л бүгд зэрэг гарч ирцгээсэн шигээ алга болцгоочихно

Ямар ч ул мөргүй, дурсамжгүй, санах зүйлсгүй аяндаа холдоно

Хааяа даа дурсамжийн хайрцгаа ухахад инээмсэглэл тодрох ч

Хэзээ ч одоо байгаа үеийг ирээдүйд тийм болгож чадахгүй

Өнгөрсөн дэх бус яг одоогийн өөрийгөө тайлбарлая гэвэл

Сэтгэлээ ханахад зориулж, хүсэж байгаа тул, зүгээр л тэгэх ёстой юм шиг болохоор үйлдэл хийнэ

Олны нүдэнд өртөх, магтаал авах, сонин содон гэх зүйлсийг хүснэ

Зурхай, зөнд дурлагч, карма болоод өөрийн үзэл сурталтай нэгэн.

Яг юу хүсэж байгаагаа мэддэггүй нь хэт зожиг гэдгийг нь илтгэнэ.

Хүмүүстэй илэн далангүй харилцдаг ч өөрийгөө сайн нээж чаддаггүй

Худлаа хэлдэг ч үнэндээ хатуу ширүүн, царайны хувирал сайтай бус

Байнгын өөрчлөгдөж байдаг сэтгэл хөдлөлтэй, удирдаж ч чаддаг

Зүрх сэтгэл нь аль хэдийн чулуу болчихсон, өрөвдөх сэтгэлгүй

Гэхдээ хайр нь дотроо хал нь гаднаа төрлийн хүнд тооцогдоно

Гайхамшигтай ирээдүйг мөрөөддөг, энэ нь ч мөн адил этгээд гэм нь

Харин одоогоор сэтгэл санаа нь маргиналын байдалд буй

Дүүргэж болдоггүй хоосон нь тохиолдчихсон нь харамсалтай

ТэмдэглэлWhere stories live. Discover now