Яагаад сүүтэй шоколад, шоколадтай сүү 2 өөр амттай байдаг юм?
Яагаад чамгүй би, надгүй чи өөр байгаа юм?
Орц найрлага тэнцүү биш
Сэтгэл нь адил хэмжээтэй биш
Би баримтгүй эсээ бичмээр байна.
Үзэл бодлоо учир шалтгаанаа бусадтай хуваалцмаар байна.
Цонхоор үсрээд амьд унамаар байна.
Алхсаар байгаад дэлхийг тойрмоор байна.
Жирэмсэн болохгүйгээр хүүхэд тээмээр байна.
Шөнө ажиллаж нартайд амармаар байна.
Яагаад ядаргаатай байдаг юм.
Яагаад ядаргаа болдог юм.
Яагаад ядаргаатай байлгадаг юм.
Яагаад зөв гэх туйлыг туйлд нь хүртэл дагаж мөрдөөд байгаа юм.
Эсвэл бурууг нь.
Зүгээр л тэг дээр байя. Саармаг байя. Саарал байя. Илүү гарахгүй дутуу үлдэхгүй. Нийлбэр нь тэнцүү тийм нэг зовлон жаргал нь хослоод амьдрая.