Хамгийн аймар нь юм шиг мөртлөө ямар ч хамааралгүй айдас.
Айдас гэхээсээ илүүтэйгээр эрсдэл.
Нэг тийм байж болох хэдий ч сэргийлэлээгүй байдал.
Залхуурал, ядралт, сэхээгүй байдлаас үүсэн гарах асуудал.
Маргааш бус дараагийн өдрийг хүлээх хүлээлт.
Баталгаатай эх сурвалжаас шалтгаалж үүсэх эргэлзээ, тодорхойгүй байдал.
Зөв гэх зүйлгүй болоод буруу гэх ч тодорхойлолтгүй зүйлс.
Ямар ч утга учиргүй хэрнээ сэтгэлд хэтэрхий том зүйл авчрах үйл явдал.
Яаж ч болох хэрнээ дараагийн үр дүнг муу байлгах төсөөллийн айдас.
Зурхайн дээрх бичигүүдийг үүн дээр ашиглахаас гадна итгэх итгэл.
Үүн дээр баттай зогсох боловч, нөгөө эргэлзээг тас мартан итгэх итгэл.
Өвдөлт, тэвчээр нь өвдөлт болох үе.
Тэвчиж буй зүйлс нь жижигхэн атал хугацааны эцэст үхэл авчрах тэвчээр.
Тэвчээгүй бол бүр дорд байх үр дүн яг харьцуулбал илүү дээр байх боломж.
Ердөө магадлал боловчиг энэ бий болно гэх өөртөө итгэлтэй байдал.
Энэ урт цагийн турш дахь өвдөлт, сэтгэлийн өвдөлтийн төгсгөл.
Байнгын үечлэгдэх боловч эцэст нь юу ирдэг гэдгийг үл мартах догдлол.
Өвдөөгүй байгаа хэрнээ өвдөж байна гэж хэлэх энэ биеийн хэл сүр бадруулах.
Тэгээд энэ нь доторх сэтгэлийг уудлан тайвшруулах хүмүүсийг гаргаж ирэх.
Гайхах, үзэн ядах тэр царай, хариу үйлдлүүдийг үгүйсгэхгүй ч дорд үзэх.
Тоочишгүй хязгааргүй хэрэглээний шаардлагууд болон энэ зовлонгууд.
Хэвтэхэд болон хаа ч бодогдох нууцхан хүсэл, таашаал өгөх төсөөллүүд.
Яг юу хүсэж байгаагаа өөрөөсөө байнгын асуух сэтгэл ханамж байдал зан хөдлөл.