Юу болох болоод ингээд өвтгөөд байгаа юм?
Хүсээгүй зүйлсийг бүгдийг нь өвдөлт гээд нэрлэчихсэн юм болов уу?
Толгой эргээд л нүд харанхуйлна
Чанга гишгээд л аймшигтай өвдөлт
Бүхий л өвдөлт нийлэхээрээ миний насанд маргааш байхгүй гэж мэдрэгдэх юм.
Тэвчээр.
Тэвчээрийг ойлгож байна.
Тэвчээр цаг хугацааны туслах юм шиг.
Хүйтэн бие минь халууцаад
Халуурсан бие минь даараад
Хэр их мэдрэмжийг өдөрт авах хэрэгтэй юм?
Хэр их өвчин намдаагч тус болох юм?
Хэн миний өвчнийг надаас салгах юм?
Нүд хөндүүр хүзүү хөндүүр
Ерөөсөө л бүгд хөндүүрлэж байна
Нулимс намайг холд гээд байна
Нэгэнт дуусчихна гэсэн энэ үзэл
Хэзээ ч дуусахааргүй үзэл
Цус багадалт?
Усгүйдэл?
Хоолгүй байдал?
Өвчин намдаагч л эм
Тэгээд бүх л өдөржингөө унтана
Ядаргаа бас ядаргаа
Амьдрах ядаргаатай болохоор үхэх гээд байна.
Ганцаараа.
Өвдөлт намайг дүүргэж байгаа цагт там энүүхэнд.
Аяархан л байхгүй бол тэр чигтээ үхдэл гүйнэ.
Сэтгэл санаа хэт муу
Бие тэнхээ ч эрс муу
Тийм болохоор тэвчихээс өөр аргагүй
Эмэнд дурласны гай
Бүр намайг эмний сав болгоод байна