02:00
Юу хүсэж байгаагаа мэдэхийг оролдох.
Гэхдээ тэр угаарыг хүсэх.
02:01
Энэ мэдрэмжийг буулгахыг оролдох.
Гэхдээ хэлж мэдэхгүй.
02:02
Гэртээ буцаж ирснээ тэмдэглэх.
Хүмүүс баяр хүргэх.
Цаг явахгүй байх.
Цаг түрхэн зуурт түгших.
02:03
Хэдэн секундын өмнө хаана байсан?
Тэр хормуудыг яаж өнгөрөөж чадав?
Аль эсвэл яаж зүрхэлж хөнөөж барав?
Магадгүй дараагийн минутанд ч илтгэж дийлэхгүй юу?
02:04
Дорд үзмээр байна.
Би илүү гэж илэрхийлмээр байна.
Шударга ёс хаана ч байхгүй
02:05
Эрх тэгш зүйл хүний сэтгэлд угаасаа байгаагүй!
Давхраажилт яасан ч зогсохгүй. Ардчиллаас илүү нийгмийн тогтолцоо яасан ч олдохгүй!
02:06
Би харимаар байсан.
Би харьсан.
Би гэртээ байна.
Харин дахиж харихыг хүсэхээс айж байна.
Энэ айдсуудыг хөнөөчихвөл чи хэн ч биш.
02:07
Бүх ухамсар тэгж гарахгүй.
Бодолтой ухаантай байх хэрэгтэй.
Тэгэж чадахгүй, ёстойг ойлгохгүй бол зуршлаараа ч гавъяа хийж чадахгүй.
Бодож ч болохгүй. Өмнөх шигээ бодож болохгүй болно.
02:08
Үсэглэж бичих, бичмэлээр бичихийн бичмэл нт хурдан сонсогдож болох ч бодмт байдлыг зарим хүмүүс эрс өөрчилж чаддагаараа үнэлэгдэв.
02:09
Миний харж буй цагаар ийм байна.
Та нарынхаар ямар байсныг мэдэхгүй.
Ямар байхыг ч хэлж урьдчилж төсөөлж мэдэхгүй нь.
Мэдэхийг хүсэж зовмооргүй байна.
02:10
Элдэв янзын бүхий л зүйл туйлтай юм.
Тэр туйлыг яаж ч болохгүй.
Тэр бол зуршлаас үүдэж байгаа хэрэг.
Түүний унтаж байгааг таамаглах ч гэсэн ялгаагүй зуршил.
Цаанаасаа тайвширдаг сэтгэл хөдлөл.
02:11
Толгойгоо ажиллуулах шаардлаггүй үе буюу нөгөө common sense.
Мэдрэмж мэдрэл юу байдаг тэр бүгдийн бидний цаад ухамсрын тархины хэрэгцээгүй ажиллах байдал.
Цаад дохио.
Нөгөө зөн совин.
02:12
Догдлол мэдрэгдэв.
Энэ мөн хийж болох зүйлсийг тархиндаа бодох шаардлаггүйгээр зүрх мэдээд сануулж буй мэдрэл.
02:13
Энэ мэдрэмжийг мэдрээд эхлээд асуув.
Юунаас болж догдлов?
Тархиа дараа нь ажиллуулж таарах болохоор тархи зүрх хоорондоо уялдаатай юм.
02:14
Миний эргэцүүлэл үүгээр өндөрлөв.
Миний амьдралын 14 минут энэ дүгнэлтийг гаргах гэж гарыг минь их чилээв.
02:15.