Огтхон ч санахгүй байна.Өнөөдөр ийм байж. Маргааш ямар байх бол?
Амьдралд нухлагдчихаад яах байсан бол?
Яахчгүй ингээд байж байх биз.
Доод айлын засвар хийх чимээ намайг тамлаж байна.
Гэхдээ сэтгэгдэл минь намайг бухимдуулж зүрхэлсэнгүй.
Маргааш ганцаараа явна.
Өмнө нь ч яахав. Одоо бол шийтгэл шиг л санагдаж байна.
Ганцаараа явах, ганцаараа байх. Тэс өөр юм.
Газар тэнгэр нийлэх гэж байгаа юм шиг л их айдас. Хийж чадах юм байхгүй.
Маргааш дуусчихна гэхээр санаа амрах боловчиг юу хийж дуусгах вэ гэдэг нь сэтгэл зовоох юм.
Энэ чигтээ зугтчихмаар л байна.