nmag hardaaa

9 0 0
                                    

Өмнө нь огт авч байгаагүй мэдрэмж
Хэн ч юунд ч санаа зовохгүй
Тэгээд бас бүхэл дүүрэн мэдрэмж
Хүүхэд насандаа оччихсон
Ийм жаргалтай, ийм тайван
Байх ёстой газраа ирчихсэн юм шиг
Энэ бүхнийг л хүлээж байсан юм шиг
Ингэтлээ хайрлах хүсэл төрөх гэж
Сэтгэлийг нь гэмтээж огт болохгүй шүү
Энэ хүнийг нандигнаж хайрлаарай гээд

Надад байгаагүй мэдрэмжүүд цугларчихсан
Бүх зүйлс шалтгаалагдаад эхэлчихсэн
Ирээдүйн бүхэнд бэлэн болчихсон
Ирэх бүхнийг хүсэн хүлээгээд
Бас энэхэн мөчдөө үүрд үлдмээр байгаад
Энэ л биш бол итгэл нурчих юм шиг
Энэ л байх ёстой байж чадах юм шиг
Ойлгож, хүлээн зөвшөөрүүлж чадуулав
Хайрлаж, хүндлэгдэж байгаад талархав
Хэт зөөлөн, хэт хатууг дийлсэнгүй
Аргадаж хоёуланг нь хайрлах байж

Бүгд түүгээр дүүрээд зайгүй болчихов
Бусдыг нь багтаая гэсэн ч сэтгэл үгүйсгэв
Үйлдэл бүр нь миний хүлээлт л байж
Хүсэн хүлээсэн нь энэ л байх байж
Нар сар намайг харж байна уу?
Намайг ямар жаргалтай байгааг минь
Нар сар намайг гэрчлээд өгнө
Хэн рүү ч ингэж харж байгаагүйг минь

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 26, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ТэмдэглэлWhere stories live. Discover now