Өнөөдрийн хувьд гэвэл, хар дарсан өглөө, нэгэн хэвийн бус үд, тодорхойлж боломгүй үдэш
Яагаад вээ.
Үнэхээр одоо шийдвэр гаргах ёстой цаг нь юм болов уу.
Буруу ч зөв ч одоо л хөдлөх ёстой үе нь юм болов уу.
Гэнэт бүгд жад зоогоод байгааг мэдэхгүй ч ямар нэг сайхан зүйл болохыг ойлгож байна.
Миний бодол зөв бол хүмүүсийн хүсээд байгаа гайхамшиг нь би юм байна.
Хэрвээ эсрэгээрээ бол хэн нэгний 1×2 хэмжээтэй нүх ухсан газрыг худалдаж авах хүн гарч ирэх нь.
Уучлаарай.
Хүн шиг аашилж чаддаггүйг минь өршөөгөөрэй.
Хамаг үгсийг хамаагүй хэлж, шалтгаангүй дургүйцэж, ээж шиг чинь үглэж, аав шиг чинь хориглодог бол хүлцэл өчье. Үнэндээ алдаж бүдрэхийг чинь хүсээгүй дээ л тэр.
Ааш нь олдохгүй над шиг хүмүүс битгий олон байгаасай.
Даруу дөлгөөн шударга үнэнч хүмүүс эдгээрийг орлоосой.
Одоо юу болохыг мэдэхгүй ирээдүйг бүтээх л үлдэж.