タバコ

26 1 0
                                    

Толгой эргэнэ, биеэ даахаа болино, нүдээ аниад тэнцвэрээ хайна, зүгээр юм шиг жүжиглэнэ, дараа нь дахихыг хүснэ.

Яг уушгаар орох үеийн гашуун өвдөлт. Тэгээд буцаж гарна. Хоолойны өвчин ч намдана.

Аманд амтагдах бохины амт. Сөөнгөтсөн хоолой.

Сайн найзын "наадах чинь аймар үнэртэж байна шд" гэж хэлээд муухай харах харц.

Өглөөнийх дээр өдрийнх ихэдчихсэн юм болов уу

Эсвэл өдөржин хоолгүй яваад өвдөж байгаа юм уу

Тэр мэдвэл уурлах байх даа. Ер нь ууртай байхад нь бүр уурлуулчих байх даа.

Би ч муу охин юм даа. Чихэвчээ хүртэл мартаж байдаг. Тэгээд өглөө яаж алхах юм. Ганцаараа алхах хэрэг үү? Бүр чихэвчгүй юу?

Хөгийн юм даа. Гэрээ цэвэрлээгүй байж байдаг. Маргааш шалгалттай байдаг. Тэгсэн хэрнээ бичих юмаа олж ядаад байдаг.

ТэмдэглэлWhere stories live. Discover now