akunin mo tengoku ni ikeruze dakara kamisama mo akunin

32 1 0
                                    

Цагаа олдоггүй нулимс
Сэтгэл юу хүсэж байгааг мэдэхгүй  байхад бусад нь яаж ойлгох юм.
Хамгийн их хайртай боловч зарим зүйл тэнцвэртэй байлгахыг шаардаж байх шиг.
Гэхдээ зарим үгс хэт гүн тусаж байгаадаа бус зүгээр л өнгөрсөн зүйлс чангаагаад том болоогүй, байрнаасаа хөдлөөгүйг илтгээд байх юм.
Нар мандавч жаргавч хамт даа хаана ч байж  чадна.
Гэхдээ зарим зүйлс огтхон ч дураар болдоггүй мөн хүн хүнээсээ уягдаж амьдардаг.
Сэтгэл гунигтай, яавч хэн нэгэнгүйгээр  ганц хором мөчийг ч давж гарахааргүй тэнхээтэй байгаа тул жаахан өрөвдүүлмээр байв.
Хүмүүст яаж ханддагаа өөртөө үгүйлээд байв.
Яриаг минь над шиг сонсож чаддаг нэгнийг хүлээгээд зогсоод байв.
Сарны туяанд өөрийгөө бүхэлд нь даатгасан ч нар үгүй бол би ганцаараа.
Гудамжинд тааралдсан аавынхаа мөрөн дээр суугаад инээлдэн буй тэр жаахан охинд атаархан нулимсаа арай гэж барьж дийлэв.
Тэгэхэд ийм жаргалтай охины эх нь болоод ертөнцийн гайхамшигтай бүхнийг мэдрүүлэх нэгэн болно гэж өөртөө итгүүлсэн нь хайрт минь хажууд байсанд оршив.
Анундариа! чи гайхамшигтай хүчтэй тэнхээтэй эмэгтэй. Энэ ертөнцөд онцгой нэгэн болж ирсэн тул энэ түр зуурын үзэгдэл ирээдүйд байгаагүй мэт замхаран одно. Өөрийн төсөөлөөгүй аз жаргалыг эдлэн, хэний ч мэдрээгүй хайранд эрхлэн наадна. Өсөхөөг бүхий л амьдралынхаа туршид халамжлан хайрлаж, түүний тулд хамаг сэтгэлээ зориулна.  Чи гайхамшигтай амьдралаар амьдарна! Чи чадна.

ТэмдэглэлWhere stories live. Discover now