Өдөр шөнө тэнцэх өдөр

103 3 7
                                    

3-р улирлын амралт эхлээд эхний хоног.

ЭЕШ-н бэлтгэл бүтэн өдрөөр орж эхэлсэн эхний өдөр.

Үгүй ээ.

Анхнаасаа бүх л өдөржин эеш бэлдэж байсан.

Өглөө эмээг зүүдэлж сэрсэн.

Тэр залуухан, хөдөлгөөнтэй, үзэсгэлэнтэй хэвээрээ байсан.

Даан ч тэр хайж байсан зүйлээ олоогүй.

Өөрт байснаа голж байсан.

*
*
*
*
*
*
*
*
*
*
*

Хамгийн сайн гэх найз болон түүний хайртай залуутай хамт сургууль руу алхав.

Юу гээч цүнх минь хэтэрхий хөнгөн байсан болохоор яагаад гэх талаар бодсон нь асуудал боллоо.

Би физикийнхээ номыг мартчихаж.

Тэдэнд хэлвэл буцаад гүй гэх нь тэр.

Тиймээ! би гүйсэн.

Миний өглөө ийм л өнгөрсөн.

Харин одоо үд дунд болж байна.

15:23

Яг одоо нар ээж өмнө нь ирж байсан харих замд байдаг сааданд сууж байна.


Нар дээрээс минь эгц туссан нь дулаахан байгаа боловч хавар гэсэндээ цаанаа л нэг хүйтэн салхи хааяа хааяа үлээнэ.

Яг одоо тайван байна.

Гэхдээ миний төсөөлж байсан шиг биш юм.


Хэзээ мөрөөдлөө биелүүлж зуурдын жаргалаас салах юм бол.


Үнэхээр эмзэг охин.

Гэхдээ нулимс нь дуусчихсан юм шиг сэтгэлийн хувиралгүй болчихжээ.

Нэгэнт өнгөрсөн

Нүүр тулъя

Өөр аргагүй

Бодит байдалтай

Өнгөрсөндөх өөрчлөх боломж

Одоо байгаа харуусал

Ирээдүйдэх найдвар эрмэлзэл

Зөрөлдөх бие сэтгэл

Хайр биш үүрэг хариуцлага

Ядаргаанууд.

Намайг ядаргаатай ааштай болохоор орчлонгийн ядаргаатай бүхнийг зориулж байгаа бололтой.

ТэмдэглэлWhere stories live. Discover now