аян зам

19 2 0
                                    



Хэзээ вэ гэдгээ санахгүй нь

Юу мэдэрч байснаа ч тэр

Аялал биш яарал байсан

Тэр утааг дэндүү санасан

Өчигдрийн хоосон шөнө

Өдрийн найдвар болно

Орой хүртлээ зовно

Шөнө нь сэтгэлээ, тархиа, ухамсараа уудлана.

Бичвэрүүдээ өөрөө ч санаж.

Бухимдлуудаа ч мартаж орхиж.

Шахан шаардагч энд байгаад талархах ч

Муу зуршил намайг жаргаахаас өөрцгүй

Хэн удаан амьдрахыг хүсдэг юм?

Хэн амьдралын учир утгийг мэдэх юм?

Тэр нь бясалгаж гэгээрнэ биз.

Би бол хүсэлтэй хүн.

Өөрийгөө сонсдог

Өөрийгөө л чагнадаг

Юу хүсэж байгаагаа мэдэрдэг

Тэгээд амьд байдаг

Амьгүй байя гэхлээр юу ч үүнийг зөвшөөрдөггүй

Тэгвэл гээд бирдээ эрхлүүлдэг.

ТэмдэглэлWhere stories live. Discover now