Хамгийн өндөр барилга

21 3 0
                                    

Нээрээ тэгсэн гэсэн

Болохгүй ч байж болно гэсэн

Явсан ч яаж ч магадгүй гэсэн

Яагаагүй ч юу ч болж мэднэ

Өнөөдрийн зүүд аймар

Уг нь өчигдрийн зүүд

Гэхдээ уржигдарын айдас

Өвдөөд гомдоод сэхээд

Аврал хайгаад хүндрээд

Аз дайраад амраад

Тайван амгаланг хүсэгч

Нам гүн чимээгүйг эрхэмлэгч

Хар гай зорьж ирнэ зөрж явна

Аз жаргал зугтаж тойрч гүйнэ

Тэгээд амьдрана амдраад л

Хэдий хүртэл мэдрэх вэ

Хэзээ хүртэл мэдрэгдэх вэ

Өнөөдрийг мартчих

Тэр хүмүүсийг ч арилгачих

Тэгээд тэнгэр лүү нисье

Бууж ирж хүрэхээргүйгээр

Бууж ирсэн ч хэн ч байхгүйгээр

Хэн ч байсан чи амилахгүйгээр

Юу ч мэдэрч чадахгүйгээрээ

Өнөөдрөө битгий хаяарай

Өнөөдрийг бүтээж

Өнөөдрийг дүгнэж

Гоё байх дээр бодье.

ТэмдэглэлWhere stories live. Discover now