Яг юу хүсээд байгаагаа мэдэхгүй байдал. Нэг зүйлээр эсвэл бүр хэд хэдэн зүйлээр дутагдаад байгаа мөртлөө хэн, юу нөхөж чадахийг нь ойлгохгүй байна. Зүүдлэсэн зүүдэндээ үүрд амьдармаар. Тэнд бүхий л хүсэл минь биелдэг. Гэхдээ өглөөний сэрүүлэг жаргалыг минь эцэслэж орхино. Бүтэшгүй нэгэнд дурлачихаа юу, бүтэхгүй зүйлд шунаа юу. Хөгжим ч хааяа даа тайвшруулж чадахаа байчих юм. Хүн бүр би биш болохоор таалагдахгүй зүйл их байх юм. Ядаргаатай нөгөө л нэг асуудал, нөгөө л нэг амьдрал. Өөрчлөх хүсэл байвч сүүлдээ дасчих юм. Илүү ихийг хүссэндээ ганцаараа үлдэх юм. Жижигхэн зүйлд сэтгэл ханадаг бол ирээдүй минь тийм том биш байх байсан биз.