nice life

60 3 0
                                    

Эмээ өвөө элэнц хуланц юрхи дотухари гэсээр зуун дамжчих юм.

Хүн удмынхаа 9 үеийг мэдэж байх ёстой атал 4 үеээ хагас дутуу мэдэх байтугай нагац эмэгийнхээ нэрийг ч мэддэггүй хүн болж таарах. Тайж ноён удамтай байлаа ч тэрийгээ мэдэхгүй бол хэн ч биш. Мэдсэн ч баталгаа байхгүй бол ялгаагүй.

Би өнөөдөр уйлсан уу? Үгүй.

Би өнөөдөр инээсэн үү? Үгүй

Өнөөдөр зүгээр л гунигтай эхэлж байна.

Бүх зүйл энүүхэнд мэт санагдах атлаа боломжгүй мэт харагдах.

Бүгдийг нь байранд нь оруулаад цэгцлээд хорвоогоос халина.

Жаахан хүүхдүүд шиг аливаад толгойгоо алдан шунан дурлах үйлийг л болиулчихвал.

Зүгээр л гунигтай байна.

Гунигтай байгаа болохоор цээж хөндүүрлээд байна.

Хүн чанаргүй хүмүүс гуниглуулаад байна.

Үнэндээ сэтгэл хөдлөл минийх биш болоод удаж байна. Миний удирдах зүйл байхаа болиод нилээд хугацаа өнгөрч. Энэ л хамгийн утгагүй нь.

Зүгээр л зовчих. Төгсгөл нь сайхан байх болно.

Чи одоо жаргалтай байвал өдөр уйлна шүү. Уйлахгүй гэхэд ядаж л зарим зүйлс ядаргаатай санагдана.

Магадгүй энэ гуниг намайг удаан амьдруулах байх лдаа.

Гэхдээ л

I will be living a nice life

ТэмдэглэлWhere stories live. Discover now