12'21

20 4 4
                                    

Өнөөдрийн эхлэл шийдвэрээр дуусав.

Гайхалтай зүйлсүүдийг ч агуулав.

Шийдвэр нь ахиад л эргэлзээ болов.

Гэхдээ би өмнөх шийдвэрээ дэмжив.

Эцэст бууж өгцгөөсөн нь зөв болов.

Согтов, мансуурлаас дээр юм

Гаргав, мансуурлаас доор юм

Унав, босов, цаг хугацааны эрхээр дээрдэв

Түшиг болох хүн утгаараа хажууд байв

Хань болох хүн утгаараа бус дэргэд байв

Хийж үзээгүйгээ үзэв

Мэдэрч үзээгүйгээ үзэв

Ойлгож ухаарч үзэв

Мөн анзаарч бодож үзэв

Тамхи ч тэр, архи ч тэр сайхан бишийг ч

Эрүүл, ухаантай байх сайхан гэдгийг ч

Энэ биеэрээ мэдрэв мөн туулав

Сонирхол буурав, үзэл ч өөрчлөгдөв

Энэ дэлхийд сайхан гэж юу байдгийг өөрийн бодлоор өөртөө ойлгуулав

Өнөөдрийг гайхамшигтай байлгасанд талархав

Өнөөдрийг мартагдашгүй байлгасанд баярлав

Бүгдэнд нь

Энэ хорвоо ертөнцийн бүх хүнд сайхныг ерөөв

Үнэхээр жаргалтай мөн тайван бас сэтгэл хангалуун хэвтэв

Маргааш дахин төрсөн өдрийн халуун хоол идэцгээнэ

Үүнд ч мөн адил сэтгэл догдлон суув

Өнөөдрийг авчруулсанд

Өнөөдрийг бий болгосонд

Өнөөдөрт багтаж байсанд

Энэ ертөнцөд гүнээ талархав

Сар минь үүрд намайг тэтгээрэй!

ТэмдэглэлWhere stories live. Discover now