Өглөө 8:30
Хичээлдээ явж байна. Уг нь бол сургууль дээрээ байж байх ёстой цаг.
Энэ удаад уйлаагүй ээ
Эцэг эхийн хардалт ядаргаатай юм.
Оргүй хоосон нь үгсээр дүүрчих юм.
Зорилгийг минь уландаа гишгичих юм.
Би арчаагүй. Тэд ч ялгаагүй.Таксины хажуугаар өнгөрсөн оршуулах ёслол.
Намайг авраарай.
Би ертөнцөөс зайлагдчихмаар байна.
Золиосоо яах юм?
Одоо сэтгэгдлээрээ өгчихье.
Хүрэлцэхгүй байна?
Хамаагүй. Хугацаа байна.
Тэгсэн ч хүрэлцэхгүй бол?
Айдастайгаа нүүр тулна.
Бараг л ирчихлээ.
Үдээс хойш 18:09
Хангалттай байж.
Халуурсан нь л хангачихаж.
Гэхдээ өнөөдөр дуусаагүй л байна.
Хүлээлт.
Битгий ирээсэй гэсэн хүлээлт.
Үүрд хүлээмээр байгаа хүлээлт.
Ирэхээ мартчихаасай гэсэн хүлээлт.
Нэгэнт болзсон цаг нь ирсэн.
Гэхдээ маргааш хүртэл тэсэх хэрэг.
Өвчиндөө шаналаад өнжчихье.
Хичээлээс өөр зүйлийг үл хайхарчихья.
Чимээгүй орчин дахь зурагтны дуу,
Манан буданд төөрсөн ухаан санаа,
Зүрх зогсох хүртлээ хамгаараа хурдлана,
Бариа төдий ойртоогүй ч яг харж байгаа юм шиг түүнлүүгээ яарна.
Цаг хугацаа амьгүй. Ямар ч өршөөлгүй. Өрөвдөх сэтгэлгүй. Биеэ тоосон нь. Бүхний чанарыг өөртөө сөгдүүлэх шиг. Би хүртэл түүнээс нам тайванг гуйж, хүн төрөлхтөн амар тайванг хүснэ.
Харин би мэдэхгүй юм. Үнэн худлыг үгнээс хараад дүгнэж чадахгүй юм. Сэтгэлээ сонсох гэхлээр огтхон ч авиа гаргахгүй.
Миний өмнөөс залбираарай.