Who cares shinutoki

37 0 2
                                    

Тэртээ үүлс тэнгэрт их үзэсгэлэнтэй харагдах юм. Нар ч сар ч ялгаагүй чимэглэл шиг гэрэлтэх юм. Гэвч дэлхий яаж харагддаг юм тэндээс? Тоос шороонд дарагдан, үзэшгүй муухайгаар ад үзэгддэг болов уу? Мэдэхгүй юм. Хэрэв сэтгэл бий бол дэлхий өөрөө ийм болоогүйг ухах байж, бусдын хөнөөлөөр өөрийгөө гутааж буйгаа ухаарах байсан байх. Сөрөг зүйл гэдгийг нь хэн бүхэн мэддэг боловч зүрх сэтгэл нь, зөн совин нь түүнийгээ л гээд зүтгэдэг. Тууштай байдал нь үнэн бат оршихуйд байх бол эсрэг тохиолдолд хамгийн мунхаг тэнхээтэн болох. Маргаашийн нар гийхэд дэргэд минь байгаагаар нүдэнд дүрслэгдэв. Хар дарсан шөнөөс хойш аз гийчихсэн хэрэг. Хэн нь намайг гараас минь тэгж ихээр чанга атгав? Мэдэхгүй. Би амьд баймааргүй байна. Жаахан л цөхрөл амсчихаараа биеээ өөрийнх гэлгүй тамладгийн учир энэ байх. Эсвэл галзуу бүр солиотой. Багаасаа авхуулж толгойндоо цохиулсны дүнд ямар нэг  саажилт үүсчихсэн байх. Яг одоо юу ч хийчихэж чадна гэх бодол бас нэгэн үр нөлөө нь ч юм билүү? Хүн амиа хорлож чадна гэдэг худлаа биш хэрэг. Хэтэрхий бараан санагдаж магадгүй. Гэвч энэ ертөнцөөс гарахад хууль  дүрэм зөрчих нь огтхон ч хамаагүй. Амьдралын төлөө тэмцсэн ч маргааш нь үхчихвэл би лав гайхахгүй. Энэ чинь зүгээр л 12 жилийн сургалттай сургуулийг 3 дугаар анги даа төгсөж байгаагаас ялгаагүй хэрэг. Мэдээж мэдлэг дутуу. Гэхдээ төрж ч амжаагүй үхдэг биес бий шүү дээ.

ТэмдэглэлWhere stories live. Discover now